Үйлчлүүлэгчид биднээс Kaspersky Internet Security эсвэл Kaspersky Total Security аль нь илүү дээр вэ гэж байнга асуудаг. Үүнд хариулахын тулд бид Танд юу хайж байна вэ? гэж асуудаг.
Өөрт тохирсон бүтээгдэхүүнийг сонгохын тулд танд хамгийн чухал хэрэгцээгээ ойлгох хэрэгтэй: Та яг юуг хамгаалахыг хүсч байна вэ? Эндээс танд ямар бүтээгдэхүүн хэрэгтэй байгааг олж мэдэх боломжтой болно.
Kaspersky Total Security болон Kaspersky Internet Security нь вирус болон аюулаас хамгаалах ижил түвшний хамгаалалттай. Хортой програм болон гарын үсгийн дардас бичдэг програм илрүүлэн хаах чадвар нь програмын "Хамгаалалт / protection" таб дээр жагсаасан бүрэлдэхүүн хэсгүүдтэй ижил байна.
Kaspersky Total Security-ийн ялгаа нь "гэр" багцын бусад бүтээгдэхүүнд байдаггүй нэмэлт боломжуудын тоогоор илүү байдаг. Эдгээр нэмэлт функцууд нь өгөгдлийг хамгаалах хэрэгсэл болдог. Нарийн сайн харахын тулд бүтээгдэхүүний гол шинж чанаруудын дотоод зураг дээрээс үйл ажиллагааг харцгаая.
Таны өгөгдлийг нөөцөлж авах
Мэдээллийн нөөцлөлтийг гэрийн болон корпорацийн хэрэглэгчдэд аюулгүй байдлын үүднээс хийж байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Техник хангамж нь санаанд оромгүй үед, хамгийн тохиромжгүй мөчид эвдрэх нөхцөл байдаг. Windows таныг заримдаа гайхшруулж магадгүй юм. Үйлдлийн системээ сэргээх эсвэл шинэчлэх бүртээ мэдээллээ аюулгүй байлгахын тулд бүх мэдээллийг нөөцлөх шаардлагатай бөгөөд ингэснээр алдаа гарсан тохиолдолд өгөгдлийг сэргээх боломжтой болно.
Мэдээж хэрэг, та өгөгдлөө хадгалах зорилгоор тусдаа зөөврийн хатуу диск ашиглах эсвэл бүх зургаа өөр компьютер руу шилжүүлж бас болно. Kaspersky Total Security-ийн өгөгдөл нөөцлөх функц нь хэрэглэгчийн тодорхойлсон тохиргоо хуваарийн дагуу энэхүү гар ажиллагаатай ажлыг автоматжуулдаг юм.
Хангалттай нэмэлт хадгалах орон зай олж авахын тулд та Dropbox эсвэл Microsoft-ын үүлэн технологийн үйлчилгээ гэх мэт хадгалах үйлчилгээг ашиглаж болно. Хэрэв нэгэн цагт Windows таныг урмыг хугалж файлаас алдсан тохиолдолд таны зургууд болон бусад файлуудаа эргүүлэн бэлэн хэвээр авч болно.
Kaspersky Total Security нь таны өгөгдлүүдийг виртуал сейфэнд хадгалах боломжтой. Таны хамгаалахыг илүүд үзэж буй файлуудыг хакердахаас хамгаалж шифрлэх бөгөөд зөвхөн та өөрийн нууц үгээ оруулахад л тайлагдах болно.
Нууц үгийн тухай яриа
Kaspersky Total Security-ийн хамгийн ашигтай шинж чанаруудын нэг бол нууц үгийн менежер юм. Энэ функц нь найдвартай нууц үг үүсгэх, нэвтрэх мэдээллийг мэдээллийн санд хадгалах ухаалаг алгоритмуудыг ашигладаг. Бүх нууц үгүүд нь үүлэн технологи руу хадгалалт хийгдсэн байдаг тул нууц үгийн менежер суулгасан таны ямар ч төхөөрөмжөөс ашиглах боломжтой болдог.
Kaspersky-ын программ хангамж нь Windows-ээс гадна iOS, OS X, Android үйлдлийн системтэй нийцэж ажилладаг. Мэдээллийн санд нууц үгээ нэмсний дараа түүнийг таны нэвтрэхэд ашигладаг ямар ч төхөөрөмж болох таблет, ухаалаг утас гэх мэт төхөөрөмжүүд дээр ашиглах боломжтой болно. Анхааруулахад: Нууц үгийн менежерийг ашиглах эсвэл төхөөрөмжөө алсаас удирдахын тулд та заавал My Kaspersky дээр хэрэглэгчийн бүртгэл профайлтай байх ёстой юм.
Ерөнхийдөө Kaspersky Total Security нь Kaspersky Internet Security-ийн хэд хэдэн хэрэгцээтэй, хэрэглэхэд хялбар хэрэгслүүд агуулсан сайжруулсан хувилбар юм. Та өгөгдлийн менежментэд хамгийн тохиромжтой хэрэгслээ ашиглаж, Kaspersky Antivirus-ын ашиглан хортой програмтай тэмцэх боломжтой юм.
Эцсийн эцэст ямар бүтээгдэхүүн таны хэрэгцээнд хамгийн сайн тохирохыг та өөрөө шийднэ. Kaspersky Internet Security болон Total Security хоёулаа таны гэрийн хэрэглээнд маш сайн хамгаалалтыг санал болгох болно гэж бид үзэж байна. Бид бас аль аль нь урьдын адил дээд зэргийн чанартай гэдгийг амлаж чадна.
https://www.kaspersky.com/blog/